Эм зүйч

ЭМ ЗҮЙЧ

Хөтөлбөрийн танилцуулга

ОЮУТНЫ МЭДЛЭГ

Байгууллага түүний гадаад, дотоод орчны хүчин зүйлс, тэдгээрийн үзүүлж буй нөлөөлөл, удирдагч хүний үүрэг болох төлөвлөх, зохион байгуулах, хүний нөөцийг бүрдүүлэх, манлайлах, хянах зэрэг үйл ажиллагаа; Монгол улсын эрүүл мэндийн байгууллагын тогтолцоо, эмийн хангамж, нийлүүлэлт, хувиарлалтын бүтэц зохион байгүулалт;

Эмийн талаар төрөөс баримтлах бодлого, Эрүүл мэнд болон эм зүйн байгууллагуудтай холбоотой төр засгийн байгууллагуудын тогтоол, тушаал шийдвэр, заавар, журам;

Эм зүйн байгууллагуудын аль ч албан түшаалын эм зүйн мэргэжлийн ажилд бүртгэл тооцоог зохих журмын дагуу хөтлөж, дүнг нэгтгэн гаргаж, тайлагнах;

Эмийн сангийн үндсэн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр тэдгээрийг төлөвлөх;

Зах зээлийг судлах, сонгох, иж бүрэн арга хэмжээг хэрэгжүүлэх, маркетингийн хяналт, судалгаа, мэдээллийн систем, зах зээл судлалын микро ба макро орчин, тэдгээрийн эмийн зах зээл судлалын үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөлөл; Зах зээл дэх хэрэглэгчид, тэдгээрийг судлах, нөлөөлөл үзүүлэх, шийдэл гаргах үйл явц; .

Шинэ бараа бүтээх, зах зээлд гаргах үйл явц, барааны үнийн бодлого, үнэ бүрдүүлэлт, зах зээлд барааг түгээх аргууд борлуулалт, нийлүүлэлт, хадгалалт, нөөцлөлт, хөдөлгөөний асуудлууд;

Хүн амд зонхилон тохиолдох өвчин эмгэгүүдийн шалтгаан, эмгэг жам, эмнэлзүй, хэрэглэх эмийн үйлдэл, гаж нөлөө, эдгээр өвчний үед гарч болох хүндрэл, түүнээс урьдчилан сэргийлэх эмийн эмчилгээ, эмийн зохистой хэрэглээ.

Эмийн технологийн шинжлэх ухаан, түүний үндсэн ойлголт, нэр томьёо, нормчлол; Эмийн хэлбэрүүд /нунтаг, шингэн, хөвмөл, цийдмэг, өндөр молекулт нэгдлийн уусмал, линимент, тосон түрхэц, лаа, бөмбөлөг/-бэлтгэх технологи; Эмийн хэлбэр дэх эмийн бодисын физик, хими, эм судлалын үл нийцэл, тэдгээрийг арилгах арга замууд; Хандлах процессын онолын үндэс, хандлахад нөлөөлөх хүчин зүйлүүд, хандлах аргуудыг боловсронгуй болгох, эрчимжүүлэх, хандлах шинэ аргууд;

Ханд, хандмал, шинэ галены бэлдмэл түүнийг бэлтгэх технологийн схем, стандартчлах, нэр төрөл, бэлтгэх онцлог; Биофармацын шинжлэх ухаан, эмийн эмчилгээний адил бус үйлдэл, эмийн биологийн үйлчилгээнд нөлөөлдөг эм зүйн хүчин зүйлүүд;

Эмийн шимэгдэлт, тархалт, хувирал ба биемахбодиос ялгарах;

Насны онцлогоос хамаарсан эмийн хэлбэр, хүүхдийн ба өндөр настны эмийн хэлбэр;Эмийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал, чиг хандлага, хэтийн төлөв, нано технологи, биотехнологи;

Эмийн бодисыг зохицуулалттай чөлөөлдөг эмийн хэлбэрийн технологийн онцлог; Сүүлийн үед хэрэглэж байгаа өндөр молекулт нэгдлүүдийг туслах бодис болгон ашиглаж байгаа талаар;

Үйлдвэрийн нөхцөлд эм бэлтгэх нөхцөл, эмийн үйлдвэрлэлд тавигдах ерөнхий /ОМР/ын шаардлагууд;

Эмийн үйлдвэрийн нөхцөлд явагддаг жижиглэх, шигших, холих, дулааны процесс, нэгэн төрлийн бус системийг цэвэрлэх аргууд;

Үйлдвэрийн нөхцөлд нунтаг, зэхмэл, шахмал, үрэл, капсул, уусмал, тун шилтэй тарилгын уусмал, тосон түрхэц, цийдмэг, лааг бэлтгэх технологи, тэдгээрт хэрэглэгддэг аппарат тоног төхөөрөмж, түүний бүтэц үйл ажиллагаа; Эмийн бодисын физик, химийн шинж чанар, эм гарган авах ерөнхий зарчим, эмийн чанар муудах шалтгаан;

Эмийн шинжилгээний физик, хими, физик-химийн болон биологийн аргуудын онолын үндэслэл;

Эмийн бодисын химийн ангилал, органик бус бүтэцтэй эмийн шинжилгээний аргууд; Органик бүтэцтэй эмийн бэлдмэлүүд, бүтэц, тэдгээрийн шинж чанар, онцлог;

Ангит цагирагт нэгдлүүд, тэдгээрийн ангилал, шинж чанар, шинжилгээний онцлог; Байгалийн гаралтай биологийн идэвхт бодис: алкалоид, флавоноид, кумарин, сапонин, эфирийн тос, лигнан, аргаах бодис, гликозид, антроцен, тэдгээрийн бүтэц, ангилал, шинж чанар, шинжилгээний аргууд;

Амин дэм, ангилал, шинж чанар, шинжилгээний онцлог; Даавар, даавар төст бэлдмэлүүд, ангилал шинжилгээний онцлог;

Антибиотикууд тэдгээрийн ангилал, шинжилгээний онцлогууд;

ОЮУТНЫ ЧАДВАР

Зах зээлийн байдлыг дотоод, гадаад хүчин зүйлүүдийг харгалзан нягтлан судлаж, үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр сонголт хийх, шийдэл гаргах;Зах зээл дэх эм зүйн байгууллагуудын ажил, үйлчилгээ, үйл ажиллагааг хөтлөн явуулах онол арга зүйн үндэслэлийг эзэмших; Эмийн зах зээл дэх хэрэглэгчид, уйлчлүүлэгсдийг өөртөө татах, зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэх арга зүйн үндэслэлийг тодорхойлох;

Хүн амд зонхилон тохиолдох эмгэгүүдийн үед эмчийн цуглуулсан өвчний зовиур, амьдралын болон өвчний түүх, бодит үзлэг, лабораторийн ба багажийн шинжилгээний үр дүнд дүн шинжилгээ хийж, өвчний явц, эмнэл зүйн онцлог, үе шатанд тохируулан эмэн эмчилгээний зарчим боловсруулах, эмийг зөв сонгох, эмчилгээний явцыг хянах, эмийн гаж нөлөө, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зэрэг чадварыг эзэмшсэн байна


ОЮУТНЫ ХАНДЛАГА

  • Хүмүүстэй харилцаа тогтоох чадвар эзэмших,
  • Асуудлыг олон талаас нь авч үзэх, илрүүлэх, эргэцүүлэн бодох чадвар эзэмшүүлэх
  • Асуудлыг шийдэх чадвар эзэмшүүлэх
  • Үйлчлүүлэгч тэдний ар гэрийнхэнтэй харилцах чадвар эзэмшүүлэх
  • Аливаа юманд чин сэтгэлээсээ хандах зарчим
  • Мэргэжлийн мөн чанарыг ойлгож эмчлүүлэгчдэд туслах гэсэн эрмэлзлэлийг бий болгох
  • Харилцааны соёлыг төгс эзэмшиж, ёс зүйн хэм хэмжээнээс суралцах

МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД

  • Анатоми
  • Гистологи
  • Биохими
  • Ерөнхий эмгэг судлал
  • Эрүүл физиологи
  • Эмгэг физиологи
  • Бичил амь судлал
  • Дархлаа судлал
  • Молекул эсийн биологи
  • Анагаахын удам зүй
  • Эм судлал
  • Сувилахуйн ур чадвар
  • Ерөнхий онош зүй
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэс
  • Латин хэл
  • Хүний үр хөврөл судлал

МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД

  • Урьдчилан сэргийлэх анагаах ухааны үндэс
  • Эм судлал
  • Эм, эмнэлэгийн бараа судлал
  • Эмийн түүхий эд судлал
  • Монгол эм, эмийн түүхий эд судлал
  • Эм зүйн албаны менежмент
  • Эмийн ургамлын нөөц судлал
  • Эмийн технологи
  • Эмийн чанарын баталгаажилт
  • Халдварт өвчин судлал
  • Сүрьеэ судлал
  • Бэлгийн замын халдварт өвчин
  • Мэдрэл судлал
  • Сэтгэцийн эрүүл мэнд
  • Арьс судлал
  • Чих хамар хоолой судлал
  • Нүд судлал
  • Уушиг судлал
  • Зүрх судас судлал
  • Хоол боловсруулах эрхтэн судлал
  • Бөөр судлал
  • Цус судлал
  • Дотоод шүүрэл судлал
  • Мэс заслын өвчин судлал
  • Гэмтэл, согог судлал
  • Урологи
  • Хавдар судлал
  • Эх барих , эмэгтэйчүүд судлал

ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ

Олон улсын жишигт нийцсэн анагаах ухааны сургалтын хөтөлбөрөөр суралцсан, эрүүл мэндийн бодлого, онол, арга зүйн мэдлэг бүхий, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбарт удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажиллах ур чадвар эзэмшсэн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэнэ.

АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ

  • Эм зүйч

ЭЕШ-1

  • Математик 480
  • Хими 480

ЭЕШ-2

  • Биологи 480
  • Физик 480

Танд туслах

Монгол Улс Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, Их Засаг цогцолбор

info@ikhzasag.edu.mn

линк QR