Нарийн бичгийн дарга албан хэргийн ажилтан
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АЛБАН ХЭРГИЙН АЖИЛТАН
Хөтөлбөрийн танилцуулга
ОЮУТНЫ МЭДЛЭГ
Албан хэрэг хөтлөх, баримт бичгийг зохион байгуулах, эх хэл болон гадаад хэл дээр баримт бичгийн эх зохиож, хөрвүүлэх, баримт бичгийг заавар журмын дагуу хөтөлж хадгалах зэргийг журмын дагуу нягт нямбай алдаагүй гүйцэтгэдэг байх, хурал зөвлөгөөн, албан уулзалтыг төлөвлөх, утсаар соёлтой харилцах, и-мэйл, факсаар мэдээлэл хүлээн авах, илгээх, үйлчилгээний соёлд суралцах зэрэг мэдлэгүүдийг эзэмшинэ.
ОЮУТНЫ ЧАДВАР
Харилцааны ур чадвар, ачаалал даах чадвар, сэтгэл хөдлөлөө хянах чадвар, ажил үүрэг гүйцэтгэх, бие дааж ажиллах чадвар, өөрчлөлтөд дасан зохицох чадвар, өөрийгөө хөгжүүлэх, өөрт хэрэгтэй шаардлагатай мэдээллийн хэрэгцээг тодорхойлох, мэдээллийг олж цуглуулах, түүндээ дүн шинжилгээ хийх чадваруудыг эзэмшинэ.
ОЮУТНЫ ХАНДЛАГА
- Хувийн зохион байгуулалт сайтай
- Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй
- Сэтгэл зүйн хувьд тогтвортой
- Хичээл зүтгэлтэй
- Цаг баримтлах
МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД
- Мэргэжлийн гадаад хэл
- Хөдөлмөрийн аюулгүй байдал
- Эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах
- Албан бичгийн найруулга зүй
- Албан бичиг боловсруулах
МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛҮҮД
- Төрийн албан хэрэг хөтлөлт
- Албан бичгийн найруулга зүй
- Архивын баримт бичигтэй ажиллах
- Албан хэргэийн ажилтны ажлыг зохион байгуулах
ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛ
Бичиг баримт боловсруулах ур чадвар нь бүх төрлийн мэргэжлийн суурь чадвар болдог учраас нийгмийн эрэлт хэрэгцээ өндөр байдаг. Оффисийн эмх цэгц, баримт бичиг, архивтай ажиллах, бүртгэл хөтлөх, захиалга хийх, захидал харилцаа, зочин угтах, утасны дуудлагатай ажиллах зарчмуудыг судалж, эзэмшдэг учраас цаашид карьер өсөх боломжтой байдгаараа тус хөтөлбөр давуу талтай болно.
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Байгууллагын архив, бичиг хэргийн ажилтан, оффис менежер, захиргааны менежер, олон нийттэй харилцах албаны ажилтан, зохион байгуулагч, хүний нөөцийн менежер зэрэг ажлын байранд ажиллах боломжтой.
Танд туслах
Монгол Улс Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Б.Доржийн гудамж, Их Засаг цогцолбор
info@ikhzasag.edu.mn