🏆 "ИХ ЗАСАГ 21 CUP FESTIVAL 2025" — ОЮУТНЫ НӨХӨРСӨГ СПОРТЫН НААДАМ

· 1 минут зарцуулна
Thumbnail

Их Засаг Олон Улсын Их Сургууль жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ИХ ЗАСАГ 21 CUP FESTIVAL 2025"-аа амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн фестиваль нь орон нутгаас элссэн оюутнуудын дунд зохион байгуулагдсан бөгөөд оюутнууд өөрсдийн аймгийн нэр, далбаан дор нэгдэж, спортын талбарт нөхөрсөг тэмцээн өрнүүлэв.

🎓 Хичээлийн танхимын ачаалал дунд ч спорт, нөхөрлөлийг дэмжих зорилготой энэ өдрийг оюутнууд маань нутгийнхаа найз нөхөдтэйгөө хөгжилтэй, утга учиртай өнгөрүүлж, танилын хүрээгээ тэлсэн соёл, спортын баяр боллоо.

📌 ТЭМЦЭЭНИЙ ҮР ДҮН

🏐 Волейболын тэмцээн

Эрэгтэй багууд:
🥇 1-р байр – Өмнөговь аймаг
🥈 2-р байр – Хөвсгөл аймаг
🥉 3-р байр – Өвөрхангай аймаг

Эмэгтэй багууд:
🥇 1-р байр – Завхан аймаг
🥈 2-р байр – Булган аймаг
🥉 3-р байр – Өмнөговь аймаг

🏀 Сагсан бөмбөгийн тэмцээн

Эрэгтэй багууд:
🥇 1-р байр – Сүхбаатар аймаг
🥈 2-р байр – Хэнтий аймаг
🥉 3-р байр – Дархан-Уул аймаг

Эмэгтэй багууд:
🥇 1-р байр – Өмнөговь аймаг
🥈 2-р байр – Булган аймаг
🥉 3-р байр – Архангай аймаг

🏅 ФЕСТИВАЛИЙН НИЙТ ДҮНГЭЭР

Энэ жилийн "Их Засаг 21 CUP Festival"-ийн нийлбэр амжилтаар Өмнөговь аймаг тэргүүллээ.

Фестивальд 17 аймгийн 600 гаруй оюутан оролцсон бөгөөд оюутнууд багийн тоглолтоос гадна үе тэнгийн залуустайгаа танилцаж, хамтдаа бүтээлч амралтын өдөр өнгөрүүллээ.

🎉 Бүх оролцогч оюутнууддаа халуун баяр хүргэе!

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
Logo
© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС