Номын сангийн дүрэм

Image

БАТЛАВ: ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН

РЕКТОР Н.НЯМ-ОСОР

ИЗОУИС-ИЙН НОМЫН САНГИЙН ДҮРЭМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • Номын сан нь Монгол Улсын “Номын сангийн тухай” хууль, бусад Монгол Улсын хууль, тогтоомжууд,БСШУ-ны сайдын 2007 оны “Алдагдсан буюу гэмтээгдсэн ном, хэвлэлийг төлүүлэх” тухай 415-р тушаал, БСШУ-ны сайдын 2006 оны хамтарсан “ Ном хэвлэлийг дахин үнэлэх тухай” 357/406 дугаар тушаал, MNS5742:2019 стандартын “Номын сангийн орчны нөхцөл” эрх бүхий байгууллагаас гаргасан стандарт, нормативыг мөрдлөгө болгоно.
  • Номын сан нь өөрийн байгууллагын эрхэм зорилгоо тодорхойлж, “Стандартад нийцсэн орчин үеийн төхөөрөмж бүхий мэдээлэл, үйлчилгээний төв” болон хөгжих зорилт тавин, дотоод, гадаад мэдээллийн сүлжээнд нэгдэж, олонулсын болон дотоодын номын сангуудтай ном, хэвлэл, мэдээлэл солилцох замаар үйлчилгээний цар хүрээгээ өргөтгөж ажиллана.
  • Номын сан нь багшлах бүрэлдэхүүн, суралцагсдад шинжлэх ухаан технологийн чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмших, мэдээлэл арга зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин бүрдүүлэн мэдлэгийн нөөц сан, сургалтын үйл ажиллагааг дэмжих түшиц газар юм.
  • Номын сан нь сургалт, эрдэм шинжилгээний бүтээлийг зохих стандартындагуу хадгалж, арвижуулж байхын зэрэгцээ ном зүй, номын сан судлалын чиглэлээрэрдэм шинжилгээ, судалгааны ажил хийн, сургалт явуулдаг байна.

ХОЁР. НОМЫН САНГИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦ

  1. Номын сан нь ИЗОУИС-ийн Их Засаг Чингис хаан цогцолборын захирлын харъяалалд үйл ажиллагаа явуулах ба ажлаа тайлагнан шийдвэрлүүлж байх
  2. Номын сангийн эрхлэгчийг хүний нөөцийн газраас сонгоншалгаруулалт хийж,ИЗОУИС-ийн ректор томилно.
  3. Номын сангийн эрхлэгч нь номын сангийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, номын сангийн үйл ажиллагаанд холбогдох асуудлаар тушаал, шийдвэр гаргуулах, номын сангийн сан хөмрөг, үйлчилгээг стандартын түвшинд байлгана. Төв болон салбар номын сангуудын үйл ажиллагааг арга зүй,удирдлагаар хангах, номын сангийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж авахад оролцоно.Төв болон салбар номын сангийн ажилтнуудын ажлын байрнытодорхойлолтыг боловсруулж, батлуулан мөрдүүлэх, номын сангийн жил бүрийн төсвийн төсөл боловсруулах, захиранзарцуулах, төсвийн зарцуулалтын тайланг гаргадаг байна.
  4. Номын сангийн эрхлэгч нь номын сангийн хөгжлийн бодлого боловсруулж ажиллах, номынсангийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг удирдлага,зохион байгуулалтаар хангах, номын сангийн ажиллах цагийн хуваарь, номын сангийн үйлчилгээ, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.
  5. Номын сангийн эрхлэгч нь номын сангийн ажилтнуудын ажлын тайланг хэлэлцэн үнэлэлт,дүгнэлт өгч, багаар ажиллах чадвар, мэдлэгийн түвшин, ахиц ачааллыгүндэслэн ИЗОУИС-ийн номын сангийн нэгж дотор сэлгэн ажиллуулах болоншаардлагатай тохиолдолд мэргэжлийн ур чадвар, багааражиллах чадвар, дутагдсан номын тооцоог хийж дуусгасан байдал, уншигчдынсанал, гомдлыг харгалзан ажлын хариуцлага алдах зэрэгт албан тушаалын зэрэглэлийг өсгөх, бууруулах саналыггарган шийдвэрлүүлдэг байна.
  6. Номын сангийн ажилтан холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчсөн,хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зохих арга хэмжээ авахсаналыг номын сангийн эрхлэгч ИЗОУИС-ийн захиргаанд тавьж шийдвэрлүүлнэ.Номын сангийн эрхлэгчийн ажил үүрэгт ИЗОУИС-ийн цогцолборын захирал хяналт тавьжажиллана.
  7. Номын сан нь өөрийн дотоод удирлагын үйл ажиллагааны бүхий л хүрээнд баримтлах хэм хэжээ бүхий дүрэмтэй байна. Номын сан нь албан ёсны баталгааны тэмдэгтэй байна.
  8. Номын сан нь эрдэмтэн багш, оюутан суралцагсад, ажилтан, ажилчид уншигч хэрэглэгчдийн саналыг үндэслэн ном, сурах бичиг, тогтмол хэвлэлийн жагсаалт гарган сургуулийн төсөвт тусгуулан номын фондыг байнга баяжуулж байна.
  9. Номын сангийн барилга байгууламж нь олон улсын стандарт ICO 17799:2003 “ Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага стандарт”-ын шаардлагыг хангасан байна.
  10. Номын сан нь номын фонд, эрдэм шинжилгээний уншлагын танхим, чөлөөт сонголттой уншлагын танхим, уншлагын танхим гэсэн хэсгүүдтэй байна.
  11. Номын сангийн номын фондын бүрдүүлэлт нь: Эрдэмтэн багш, ажилтан, оюутан суралцагсад уншигч хэрэглэгчдийн хэрэгцээг хангахуйцаар шилж сонгосон, орчин үеийн техник технологи, шинжлэх ухааны хөгжилд нийцсан, танин мэдэхүйн болон утга зохиол, нийгэм соёлын, мөн цахим ном гэх мэтээр номын сангийн фондоо бүрдүүлэн норматив стандартыг хангасан байвал зохино.
  12. Сургуулийн нийт оюутны тоо, номын сангийн фондын хэмжээ, сургалтын чиглэл, мэргэжлийн онцлог, багш, оюутны судалгаа шинжилгээний ажлын эрэлт хэрэгцээ зэргээс хамаарч номын сангийн бүтэц, номын санчийн орон тооны асуудлыг MNS5742:2019 стандартад нийцүүлэн тогтооно.
  13. Номын сан нь уншигч, хэрэглэгчдийн тав тухтай орчинг бүрдүүлж, MNS5742:2019 стандартыг хангасан нөхцөлийг бүрдүүлэн ажиллана.
  14. Номын санчдын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх ажлыг сургуулийн захиргаа дэмжиж ажиллана.
  15. Номын сангийн ажилтнуудын зайлшгүй гүйцэтгэвэл зохих үүрэгт ажлыгүнэлэх, дүгнэх, үр дүнг тооцох болон тухайн ажилтан өөрийн албан тушаалд тавигдахшаардлагыг хэрхэн хангаж байгааг тогтоох зорилгоор аттестатчилна.
  16. Номын сангийн үйл ажиллагаа ба ИЗОУИС-ийн сургалт эрдэм шинжилгээнийажлын холбоог хангахын тулд номын сангийн дэргэд зөвлөх, номын сангийн ажилд туслах үүрэг бүхий “Номынсангийн зөвлөл” ажиллана.
  17. Номын сангийн зөвлөлийн бүрэлдэхүүн 11-13 гишүүнээс бүрдэнэ.Үүнд: Бүрэлдэхүүн сургуулиудын төлөөлөл 8-9, номын сангийн төлөөлөл 1-2,бусад алба хэлтсээс 1-2 гишүүн ажиллана;
  18. Номын сангийн зөвлөлийн гишүүн нь ИЗОУИС-д гурваас дээш жилтасралтгүй ажилласан, номын сангийн идэвхтэй уншигч, номын санг хөгжүүлэхчин хүсэлтэй байна;
  19. Номын сангийн зөвлөлийн гишүүдийг сонгохдоо номын санчдынхурлаар хэлэлцэн хамгийн олон санал авсан нэрсийг ИЗОУИС-ийн цогцолборын захиралд уламжлан томилуулна;
  20. “Номын сангийн зөвлөл” нь номын сангийн хөгжилд дэмжлэг үзүүлэнномын сангийн эрхлэгчтэй хамтран номын сангийн үйл ажиллагааны хэрэгжилт,үр дүн, бүтэц зохион байгуулалт, үйлчилгээний хүртээмж, чанар, ном бүрдүүлэлтзэрэг асуудлын талаар санал дүгнэлт гарган, хэрэгжүүлбэл зохистой асуудлыг ИЗОУИС-ийн цогцолборын захиралд танилцуулан шийдвэрлүүлэх эрхтэй;
  21. Номын сангийн зөвлөлөөр хэлэлцэх асуудлыг номын сангийн эрхлэгч хариуцан бэлдэж, зарлан хуралдуулна;Номын сангийн зөвлөлийн гишүүдийн ирц 2/3 хувь нь бүрдсэнтохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.

ГУРАВ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

  1. Номын сангийн систем, цахим болон онлайн мэдээллийн сангууд,техник, тоног төхөөрөмж, техникийн сүлжээг хариуцах, зохиогчийн эрхийн зөрчилгүй хэвлэмэл бүтээгдэхүүнийг цахимхэлбэрт шилжүүлж, цахим санг баяжуулах.
  2. Төв болон салбар номын сангуудын үйлчилгээг харилцан уялдаатай,нэгдсэн байдлаар зохион байгуулах, төв болон салбар номын сангийн номын санчдыг мэргэжлийн аргазүйгээр хангах, чиглүүлэх;
  3. Уншигчдыг бие даан суралцах, судалгаа хийхэд нь дэмжлэг үзүүлэхзорилгоор номын сангийн каталоги ашиглуулж сургах, номын сан-ном зүйнангилал /номын шифр/-ийг уншиж сургах, ном зүйн бичилтийг стандартын дагуубичиж сургах, мэдээллийн сонголт, боловсруулалт хийх дадал эзэмшүүлэх, онлайн, цахим сан ашиглах сургалтуудыг зохион байгуулах;
  4. Бүх төрлийн лавлагааг бэлтгэж амаар, бичгээр, утсаар, онлайнаарөгөх, бүртгэл хөтлөх;
  5. Шинэ номын мэдээ мэдээллийг цахим болон хэвлэмэл хэлбэрээртогтмол мэдээлэх;
  6. Ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэлбэн засах, сэргээн засварлах,хадгалалт хамгаалалтыг сайжруулах;
  7. Номын санд шинээр ирсэн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг нэг бүрчилсэн бүртгэлд тусгах, статистик мэдээ, тайлан тооцоог цаг тухайбүрд нь гарган санхүү эдийн засгийн газарт хүлээлгэн өгөх, номын санд шинээр ирсэн ном хэвлэлийн бүтээгдэхүүнд техникажиллагаа хийх, уншлага үйлчилгээнд бэлэн болгох, салбар сургуулийн номын сангуудад хүлээлгэн өгөх,
  8. Номын санд шинээр ирсэн ном, хэвлэлийн бүтээгдэхүүний мэдээллийгэлектрон каталогт цаг тухай бүрд нь үнэн зөв, бүрэн гүйцэдоруулж, зохион байгуулах;
  9. Ном хэвлэлийн бүтээгдэхүүний ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоорном хэвлэлийн бүтээгдэхүүнийг түр шилжүүлэх ажлыг салбар нэгжийн хоорондзохион байгуулах;
  10. Жил бүр сан хөмрөгийн бүтэц, номын эргэлтийн судалгаагхийж, нөхөнбүрдүүлэлтийг хийх;
  11. Ховор номын мэдээллийн сан бүрдүүлэх, ховор номын цуглуулгатайболох зорилт тавин ажиллах.
  12. Төв болон салбар номын сангийн фонд, уншлагын танхим дараах чиг үүргийгхэрэгжүүлнэ. Үүнд:
  13. Сан хөмрөгт хадгалагдаж буй ном хэвлэлийг зохих журмын дагуууншигчдад ашиглуулах, электрон каталог, цахим,онлайн мэдээллийн сангаар уншигчдад үйлчилгээ үзүүлэх;
  14. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдалд анхаарлаа хандуулан,үйлчлүүлэгч бүрт таатай сэтгэгдэл төрүүлэхэд анхаарч ажиллах;
  15. Ном мэдээллийн хангамжийн судалгаа явуулж, ном бүрдүүлэлтэндсанал оруулах, статистик, бүртгэл мэдээг хөтөлж, үр дүнг тайлагнах;
  16. Ном хэвлэлийг арчлан хамгаалах, сэлбэн засах;
  17. Сан хөмрөгийн тооллогыг стандарт журмын дагуу заасан хугацаандявуулж үр дүнг нь тайлагнах, дутагдсан номын тооцоог тухай бүрт нь хийж байх,
  18. Номын сангийн ариун цэвэр эрүүл ахуй, гал усны аюулгүй байдлыгхангах, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, үйл ажиллагаанд мөрдөгдөх нормнорматив, батлагдсан стандартыг мөрдөн ажиллах

ДӨРӨВ. ТӨСӨВ, CAHXYY, НОМ, ХЭВЛЭЛ БҮРДҮҮЛЭЛТ

  1. Номын сан нь стандартад заасны дагуу бие даасан төсөвтэй байх ба нэгсуралцагчийн сургалтын төлбөрийн тсдорхой хувийг жил бүр захиргааны зөвлөлөөрхэлэлцэн, номын сангийн төсөвт төвлөрүүлж, бие даасан төсөвтэй нэгжүүдийн адилсанхүүгийн эрхтэй байна.
  2. Номын сан нь дараах эх үүсвэрээр санхүүжнэ. Үүнд: Сургалтын төлбөр;болон бусад.
  3. Номын сан нь ИЗОУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний хөтөлбөр, агуулгаднийцсэн ном, нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний материал, хэвлэмэл бусхэвлэлийн бүтээгдэхүүнээр өөрийн сан хөмрөгөө байнга баяжуулж байна
  4. Номын сангийн ном, хэвлэлийн бүтээгдэхүүний бүрдүүлэлт хийхэд дараахзаалтыг баримтална. Үүнд:Тухайн бүтээлийг сургалтын хөтелбөрт нийцсэн, зайлшгүй бүрдүүлэхшаардлагатай бүтээл болохыг мэргэжлийн профессор багш нарын саналыгүндэслэн Бүрэлдэхүүн сургуулийн захирал баталгаажуулан, номын сангийн эрхлэгч хянана;
  5. Цахим бүтээлийн бүрдүүлэлт хийхэд дараах заалтыг баримтална. Үүнд:
  6. Сургалтын хөтөлбөрт нийцсэн, зайлшгүй бүрдүүлэх шаардлагатайцахим бүтээлийн бүрдүүлэлтийг хийхэд мэргэжлийн профессор багш нарынсаналыг үндэслэн Бүрэлдэхүүн сургуулийн захирал баталгаажуулна.
  7. Цахим бүрдүүлэлт хийхэд зохиогчийн эрх эзэмшигчтэй гэрээбайгуулсан байна.
  8. Цахим материалыг хэвлэж, олшруулах боломжгүй хэлбэрээр номынсангийн системд байршуулж уншигчдад ашиглуулна.
  9. Бүрэлдэхүүн болон салбар сургуулиуд, ИЗОУИС-дхарьяалалтай Эрдэм шинжилгээний бичиг, сэтгүүл түүнтэй дүйцэхүйц бүтээлийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр номын сандзаавал хүлээлгэн өгдөг байна.
  10. Номын сан энэхүү журмын 4.9-т заасан бүтээлийг бэлэг хандивынжурмаар үнэгүй бүрдүүлнэ;
  11. Хэвлэмэл хэлбэрээр гарсан дугаар тус бүрээс 3-аас доошгүйширхэгийг номын санд хүлээлгэн өгөх;
  12. Цахим хувилбар нь хэвлэмэл бүтээлтэйгээ үг, үсэг, өгүүлбэр, утга,агуулга болон хуудасны дугаарлалт зөрүүгүй, байх, Цахим хувилбарыг текстэн “PDF” хэлбэрийн файлыг CD-д хууланномын санд хүлээлгэн өгөх.
  13. Тогтмол хэвлэлийн улирал, хагас жилийн захиалгад багтсан сонин,сэтгүүлийг зөвхөн эрх бүхий гэрээт байгууллагаар дамжуулан бүрдүүлнэ. Байгууллагаас бусад албан байгууллага, хувь хүнээс худалдан авахгүй.
  14. Номын санд шинээр ирсэн ном, хэвлэлийн бүтээгдэхүүнийг стандартын дагуу зохихангиллаар ангилж, бүртгэлд тусган, номын сангийн үндсэн хөрөнгөнд авч, электронкаталогид оруулан, салбар номын сангуудад хүлээлгэн өгч үйлчилгээнд гаргана.
Logo
© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС