🎉 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ОЮУТНЫ АВАРГА — ИХ ЗАСАГ ИХ СУРГУУЛЬ 🏆

· 1 минут зарцуулна
Thumbnail

Монголын Оюутны Спортын Холбооноос зохион байгуулсан Оюутны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Ширүүн өрсөлдөөн, авьяас чадвар, багийн эв нэгдлийг харуулсан энэхүү тэмцээнд Их Засаг Их Сургуулийн охидын баг гайхалтай тоглолт үзүүлж, олон багийг ардаа орхин аваргын цом хүртлээ.

🏀 Охидын багийн амжилт нь манай сургуулийн спортын чансаа, оюутнуудын хөдөлмөр зүтгэлийн үр дүн гэдгийг илтгэж байна. Энэхүү ялалт нь оюутны спортын хөгжилд чухал хувь нэмэр оруулахын сацуу, бусад залууст үлгэр дууриал болохуйц түүхэн мөч болж үлдлээ.

Багийн гишүүд болон тэднийг бэлтгэж, дэмжсэн дасгалжуулагч багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье! 💐

#ИхЗасаг #ОюутныАварга2025 #3x3СагсанБөмбөг #ОхидынБаг #СпортынАмжилт

Logo
© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС