Их Засаг ОУИС-ийн Гадаад хэлний тэнхим нь тэнхимийн нэрэмжит 7 хоногийн ажлын хүрээнд “Universal Melodies” гадаад дууны тэмцээнийг 2025 оны 4-р сарын 21-ний өдөр Event Hall-д амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээн нь:
- Оюутнуудын гадаад хэл сурах сонирхлыг нэмэгдүүлэх
- Хэлний мэдлэг, дуудлага, үгсийн санг сайжруулах
- Соёл, ёс заншлын талаарх ойлголтыг дуугаар дамжуулан гүнзгийрүүлэх зорилготой байв.
🎤 Тэмцээнд нийт 15 оюутан оролцож, англи, орос, хятад хэл дээрх уран бүтээлүүдийг толилуулсан бөгөөд дараах оюутнууд шагналт байрт шалгарлаа:
🏆 Шагналт байрууд:
- 1-р байр: АУС-ийн 294-р бүлгийн оюутан Нандин-Эрдэнэ — “I Have Nothing”
- 2-р байр: Хууль зүйн сургуулийн 106-р бүлгийн оюутан Г. Ичинхорлоо — “Never Enough” /Loren Allred/
- 3-р байр: Хууль зүйн сургуулийн 484-р бүлгийн оюутан Э. Энхчимэг — “Set Fire to the Rain” /Adele/
- Тусгай байр: Үндэсний инженер, технологийн сургуулийн 214-р бүлгийн оюутан Б. Энхжин — “Summertime Sadness”
👩⚖️ Шүүгчээр ажилласан багш нар:
- СТА Т. Ууганцэцэг, Их Засаг Лицей сургуулийн дуу хөгжмийн багш
- АНУ-ын мэргэжилтэн багш Jackson Abbott
- АНУ-ын мэргэжилтэн багш Blane Allen