Их Засаг ОУИС үүсэн байгуулагдсаны 30 жилийн ой энэ хичээлийн жилд тохиож байгаа билээ. Баярынхаа өдрүүдэд бүтээн босгосон, барьж байгуулсан бүхнээ нээж, ашиглалтад оруулсаар байна. Энэ удаад тус сургуульд суралцдаг гадаадын оюутнуудад зориулсан “Оюутны байр”-ыг нээх ёслол болж, баяр дээр баяр нэмлээ. Гадаадын оюутнуудын энэ шинэ байр хотын төвд байрлаж байгаагаараа онцлогтой бөгөөд 150 оюутны хүлээн зэрэг хүлээн авах боломжтой төдийгүй орчин үеийн техник, тоног төхөөрөмж, өндөр хурдны интернэтийн WIFI төхөөрөмж,хамгаалалтын системийн тоноглол бүхий камер суурилуулсан юм байна. 5 давхар энэ оюутны дотуур байр нь тав тухтай, дулаахан, тохилгоос гадна гал тогоо, зоогийн өрөө, угаалга, усанд орох хэсэг зэргийг цогцоор шийдсэн нь оюутнуудын талархлыг хүлээж байна.