ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ТҮҮХ, МОНГОЛ СУДЛАЛЫН ТЭНХИМЭЭС ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНД НЭВТРЭХҮЙ” АСУУЛТ ХАРИУЛТЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЙЛАН

· 3 минут зарцуулна
Thumbnail

ИЗОУИС үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан үндэсний түүх соёлын тэргүүлэх, орчин үеийн даяарчлагдсан их сургууль байх алсын харааны хүрээнд оюутан залууст монголын түүх, соёлын үнэт эх сурвалж болох “Монголын нууц товчоог” оюутнуудад уншуулан таниулж, монгол түмний бахархал Чингис хааны намтар түүхээс суралцуулах, түүх, соёлын өргөн мэдлэгтэй болгоход зорилгоор 1-р курсийн оюутнуудын дунд зохион байгуулсан “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНД НЭВТРЭХҮЙ” тэмцээнийг 2024 оны 10 сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнийг Түүх, монгол судлалын тэнхимийн эрхлэгч Б.Энх-Өлзий нээж, ХЗС-ийн 209 бүлгийн оюутан Б.Цэрэнбат морин хуурын аялгуугаар тэмцээнд оролцогчдын сонорыг мялааж, 106 бүлгийн оюутан Ичинхорлоо, 209 бүлгийн оюутан Ариунзаяа нар ая дуугаа өргөлөө.Салбар сургуулиудын захирал, деканууд, тэнхимийн багш нар, хөгжөөн дэмжигч оюутнууд үзэж сонирхлоо.Тэмцээний шүүгчээр ТМСТ-ийн эрхлэгч Б.Энх-Өлзий, доктор А.Бямба, доктор Д.Болдхуяг, багш Х.Төмөрбаатар нар ажиллалаа.Тэмцээн хасагдах журмаар 4 үе шаттай явагдсан бөгөөд эхний үед 47 баг өрсөлдөж 2 дугаар үед 22 баг шалгарч өрсөлдсөн бол 3 дугаар үед 10 баг шалгарлаа. Сүүлийн 4 дүгээр үед 5 баг үлдэж шилдгүүдээ шалгарууллаа.

Тэмцээнд оролцсон багуудаас:

ЗС-ийн 1 дүгээр курсийн 70 оюутан

ЧСОУХС-ийн 1 дүгээр курсийн 25 оюутан

СЭЗС-ийн 1 дүгээр курсийн 25 оюутан

АБХСС-ийн 1 дүгээр курсийн 15 оюутан

ҮИТС-ийн 1 дүгээр курсийн 40 оюутан

АУС-ийн 1 дүгээр курсийн 20 оюутан

МБС-ийн 30 сурагч

Рояаль олон улсын их сургуулийн 1 дүгээр курсийн 15 оюутан

Нийт 47 багийн 240 гаруй оюутан, сурагч оролцлоо.

Эдгээр багуудаас:

-I байр: ЧСС-ийн ОХУ-ны 130-р бүлгийн Т.Алгирмаа ахлагчтай “Монгол туургатан” баг,/Алгирмаа, Жинжий, Эгшиглэн, Энхжавхлан, Сарантуяа/

-II байр: АБХСС-ийн 126В бүлгийн М.Энхжаргал ахлагчтай “Тата Тунгаа” баг, /Энхжаргал, Энх-Амгалан, Отгонсүрэн, Санчир-Уяа, Отгонтөгс/

-III байр: ХЗС-ийн 181-р бүлгийн Ч.Жавхлантөгс ахлагчтай “Хүчү” баг, /Жавхлантөгс, Энхжин, Дэлгэрзаяа, Золсоёмбо, Тэмүжин/

-Тусгай байр: ХЗС-ийн Д.Уянга ахлагчтай 105-р бүлгийн “Тата тунгаа” баг, /Уянга,Энхболор, Оюундарь, Буяндэлгэр, Ариунаа/

-Тусгай байр: СЭЗС-ийн 142-р бүлгийн О.Золбоо ахлагчтай “Хишигтэн” багууд /Золбоо, Өсөхжаргал, Энхбаатар, Мөнхжаргал, Өлзийхишиг, / тус тус шалгарлаа.

Үзэгчийн дундах тэмцээнд ХЗС-ийн Эрхзүйн 104 бүлгийн оюутан Төрбат

ХЗС-ийн Эрхзүйн 110 бүлгийн оюутан Энхмөрөн

СЭЗС-ийн НББ 140-р бүлийн оюутан Пүрэвдулам нар шалгарлаа.

  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
  • Thumbnail
Logo

© 2023 ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ ИЗОУИС